Гадаадын иргэн, харьяатын газраас 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд дэвшүүлж буй зорилтын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.Хэвлэлийн хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцсон юм.
Энэ үеэр өнгөрсөн онд 2179 иргэн Монгол Улсын харьяатаас гарсны 2124 нь Казакстан улсын иргэн болсон гэх статистик мэдээлэл анхаарал татсан юм.
Энэ талаар тус газрын дарга Д.Мөрөн “Манай улсын харъяатаас гарах хүсэлт гаргадаг иргэдийн ихэнх нь казакууд байдаг.Өнгөрсөн онд иргэншлээ сольсон иргэдийн 90 хувь нь Казакстан улсын иргэн болсон. Манай улс болон Казакстан улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй учраас иргэд зөвхөн нэг улсын харъяалалтай байх ёстой байдаг. Тиймээс Монгол Улсын иргэн байсан хүн Казакстаны иргэн болох тохиолдол олон байна. Тухайлбал, 1990-1993 оны хооронд Казакстан руу 2380 өрх нүүсэн байдаг. 1994 оноос 2015 он хүртэл авч үзвэл нийт 59 мянган казах иргэн Казахстаны харьяат болсон ” гэж тайлбарлалаа.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна