Д.Амарбаясгалан нарын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх бичиг МАН-ын Хяналтын хороонд очжээ

Х.Батсайхан
2026/03/06

МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, “Үнэн” сонины эрхлэгч асан А.Амундра нарын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх бичгийг Хяналтын хороонд хүргүүлжээ.

Тэрбээр өнгөрсөн сарын 27-нд болсон Хоёрдугаар Бага хурлын индэр дээрээс Д.Амарбаясгалан, Н.Тавинбэх нарыг “Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан”, Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон”, А.Амундраг “Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн” хэмээн буруутгаж, намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх бичгийг Хяналтын хороонд хүргүүлнэ гэж байсан юм.

Тэрбээр бичгээ хүргүүлсэн тул Хяналтын хороо асуудлыг шийдвэрлэх үйл явцыг эхлүүлжээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.107
    2026/03/08

    Зөв. Шинэ хоршоо дуулиан дор АБ төсвийн олон их наядыг салхинд хийсгэсний ялыг хэзээ асуух? Ингэж сонгууль явуулж ирсн өлөн нүдэт дээ

    Хариулах