К.Тарантино: "Хүүхэд биш, кино хийе" гэдэг бол миний уриа

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Холливудын жирийн бус сэтгэхүйтэй уран бүтээлчдийн нэг Квентин Тарантиногийн ярилцлагуудаас түүсэн эшлэлүүдийг хүргэж байна. 

Миний уянгын дүрийг төсөөлөх тун амархан. Тэр гэнэт гарч ирж бүгдийнх нь өгзөг рүү өшиглөчихөөд яваад өгдөг.


-Хүүхэд биш, кино хийе гэдэг бол миний уриа. Тэр жижигхэн новшнуудыг там руу нь тонилговол таарна, би хөгжилдмөөр байна шүү дээ.


-Кино бичихэд хамгийн хэцүү зүйл нь бичиг хэргийн дэлгүүр орж цаас худалдаж авах явдал байдаг.


-Болох ёстой зүйлийг хүмүүс хувь тавилан гэж ойлгоод байдаг. Үнэндээ хувь тавилан болоогүй зүйлс юм.

Америкт шударга ёс гэж байхгүй.

Хүчирхийлэл бол кино урлагийн үндсэн арга барилын нэг юм.


Би эцэгтэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй, уулзахыг хүсэх ч үгүй. Ээжтэй минь унтсан гээд тэр миний эцэг гэж хэлүүлэх эрхгүй. Түүнд надтай уулзах 30 жил байсан. гэтэл оролдоо ч үгүй мөртлөө арлтай болонгуут шууд уулзая гэж хүссэн. Би нэгэн цагт түүний овгийг зүүж байсан ч тэр харагдаагүй юм шүү дээ. Хараал идсэн алдар нэр хүнийг татах увдистай юм билээ. 

Намайг видео прокатад ажилладаг байхад эцэг эхчүүд хүүхдүүдээ “Үзсэн кино авчихсан байна” гэж зэмлэх явдал олон гардаг байлаа. Хүүхэд болохоор “Би энэ киног үзсэн, гоё байсан, өөр киногоор яах гээд байгаа юм бэ” гэж бодож байгаа шүү дээ. Тэр үед л надад тэр хүүхдийн зан халдсан байх. Надад ийм хандлага таалагддаг.

-Миний киног сая хүн үзсэн байлаа гэж бодоё. Тэр хүмүүс сая өөр киног олж харсан байгаасай гэж би хүсдэг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна