Шөнийн ангууч буюу “Зовлонгоор зоологсод”

Zuv.mn
2026/03/06

Нийслэл хотод хамгийн дутагдалтай байгаа зүйл бол автомашины зогсоол. Ялангуяа хорон сууцны хороолол дунд зогсоол хүрэлцдэггүй тул боломж, бололцоотой газартаа байрлуулцгаадаг. Нийслэл хотод 700 гаруй мянган  автомашин байдаг. Эдгээр автомашинууд бүгд ямар нэгэн газар хонож байгаа. Гэтэл зарим иргэн шөнө дөлөөр, байрныхаа гадаа учраа олоод хонож байгаа тээврийн хэрэгслийн зургийг авч, Тээврийн цагдаа руу илгээх болжээ. Тээврийн цагдаагийн алба үүр шөнийн заагаар авсан уг зургийг нь үндэслээд “Жолоочийн үүргээ биелүүлээгүй” гэж үзэж, иргэд рүү торгуулийн хуудас илгээх болсон байна. 

Хориотой газар зогссон тээврийн хэрэгслийн зургийг авч, хуулийн байгууллагад илгээн торгууль, шийтгэврийн мөнгөнөөс нь хувь хүртдэг албан бус ажлын байр бий болсон. Нэг талаас Нийслэлийн иргэн хэн ч хууль, журамд захирагдах ёстой тул зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ нөгөө талаас, үүргээ биелүүлэх боломж бололцоо хэр билээ гэдгийг бодолцож үзмээр санагдана.

Өнөөдөр Нийслэл хотод хангалттай хэмжээний авто зогсоолтой орон сууцны хороолол бараг байхгүй шахам. Барилгын компаниуд газраа стандарт хэмжээгээр авдаг ч далд зарлага /авлига/ ихтэй тул түүнийгээ шингээж, давхар нэмэх, барилгынхаа талбайг томруулах зргээр зогсоол хийх талбайгаа багасгадагтай холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.

Үндсэндээ, нийслэлчүүд, тэр дундаа орон сууцанд амьдагдаг иргэд анхнаасаа л автомашинаа зориулалтын зогсоолд байршуулах үүргээ биелүүлэх боломжгүй байдалтай нүүр тулдаг. Гэтэл энэ аргагүй байдал дээр дөрөөлж өдөр бүр торгох нь гарах гарцгүй болгож байгаа хэрэг хэмээн иргэд бухимдаж байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.208
    2026/03/07

    Сэтгүүлч торгууль ирэнгүүт хууль ёсны зүйл хийж байгаа хүнийг шүүмжилээ наасан.

    Хариулах
  • 202.126.91.238
    2026/03/07

    Нямбөөтар явсан ч энэ шийдвэр өөрчлөгдөхгүй Зогсоолтой орон сууцанд суу эсвэл торгуул

    Хариулах
  • 66.181.177.14
    2026/03/06

    nyanbakter nvvrsnii hulgaichiig zailuulj shorond hiigeed tatvar torguulia bolih heregtei

    Хариулах
  • 202.9.41.119
    2026/03/06

    Орцны үлдэнд тулгаж зогсоод хүнд металлт хорт утаагаар оройжин өглөөжин утаж нормалдаж бхад Замын цагдаа арга хэмжээ авахгүй бнс хүнд металлт хорт утаанаас болж иргд хавдаар өвчлөн дөлхийд дээгүүрт оржбна. Хими бактерлогын зэвсэг хэрэглэж ирсэн энэ орк жолооч нарын эрхийг хас. Кармаагса өөисдөө эдлэнэ даэ

    Хариулах
  • 202.9.40.163
    2026/03/06

    Маш зөв ... Арай л хэтэрч байна шүү.. Том том нийтийн зогсоолууд бий болгох хэрэгтэй.. Баясах Хулж супер маркет .. Делта Констракшн .. Цэцэрлэг байралдаг туслах замд хүн явах ямар ч нөхцөлгүй болтол нэг эгнээг нь бүрэн хааж машин тавиад олон жил болж байна.. Оршин суугчид болон хүүхдүүдийн зорчих асуудал эдгээр машин тавьсан иргэдэд ямар ч хамаагүй бололтой.. Мөн Плехановын академийн баруун талын хүн зорчдог явган хүний замыг битүү хааж машин зогсоодог болоод хэдэн жил болсон ч хэн ч юу ч хэлэхгүй ямар ч арга хэмжээ авахгүй байна даа... Эдгээр хүн хогнууд болсон жолооч нарыг хатуу торгож яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна ...

    Хариулах
  • 103.212.118.88
    2026/03/06

    Balair ulun chononyyd

    Хариулах