П.Наранбаяр: Цахим орчинд гарсан бичлэг сургуулийн орчинд болоогүй

Т.Отгонсувд
1 цаг 55 минутын өмнө

Цахим орчинд ЕБС-ийн сургуулийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг гарсан. 

Тухайн асуудлаар Зөв.мн сайтын сурвалжлах баг газар дээр нь ажиллаж тодруулсан.  Уг зодоонд оролцсон хүүхдүүд дунд 130-р сургуулийн сурагч байгаа гэх мэдээлэл буй. 

Тэгвэл үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "Цахим орчинд гарсан бичлэг сургуулийн орчинд үйлдэгдээгүй. 130-р сургууль дээр ажиллаж, нөхцөл байдлыг тогтоох чиглэлийг Боловсролын Ерөнхий газарт өгсөн. 

Ер нь Боловсролын яамнаас 16 насанд хүрээгүй хүүхдийн нийгмийн сүлжээг хязгаардах, аюулгүйн сүлжээг бий болгохоор хуулийн төсөл боловсруулаад бэлэн болж байгаа. Ихэнх үе тэнгийн дээрэлхэлт цахим орчинд болон түүнээс үүдэж үүсэж байгаа гэх судалгаа бий. 

Хувийн хэрэг дээр нь зодоон хийсэн гэж бичихээс илүү урт, дунд хугацааны бодлого хэрэгтэй. Мөн боловсролын системд хүний эрх, хүчирхийллийн талаар түлхүү хичээлийн агуулга дээр оруулахаар судалж байгаа" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.198
    22 минутын өмнө

    Сургуулийн орчинд үйлдэгдээгүй л бол хамаагүй гэж байх шив энэ сайд нь.

    Хариулах