Иргэний зориг ногоон намын онц их хурал үргэлжилж байна. Бид намын хуралтай холбогдуулан гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд: Өнөөдөр ИЗНН үүсгэн байгуулагдсаны 26 жилийн ой тохиож байна. Бид өнөөдөр нийт гишүүдийн оролцсон онц их хурлын зарлан хуралдуулж байгаа. Манай намын дүрэм дээд шүүхэд бүртгүүлж чадалгүй дөрвөн удаа буцлаа. Энэ нь сүүлдээ санаатай үйлдэл ч юм уу гэж хардахад хүргэж байна.
Манай нам намын дүрмээ дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй бол улс төрийн үйл ажиллагаа явуулахаас түдгэлзэх, цаашлаад нас татан буугдах эрсдэлтэй болоод байна. Мөн намын санхүүжилтийн асуудал маш тодорхойгүй байна.
Маш их хэмжээний өр, өглөг үүсгэсэн байна. Банкнаас зээл авч зарцуулсан байна. Тус зээл нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй. Ер нь манай намд дотоод ардчилал гэдэг зүйл байхаа больсон.
ИЗНН-ын нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг: Өнөөдрийн хурлаар Б.Батбаатарт хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Төрөөс намд 456 сая төгрөгийн санхүүжилт олгосон байхад түүний захиран зарцуулалтын талаар ямар ч мэдээлэл алга. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учраас АТГ-т хандсан байгаа.
Түүнчлэн нийслэлийн намын хорооны дансанд байсан мөнгийг хууль бусаар зарцуулсан. Данс хаалгасан гэх мэт олон асуудлууд байгаа. Манай намын мөрийн хөтөлбөрөөс нэг ч үг үсэг хэрэгжээгүй. Б.Батбаатар өнөөдөр сайд болсноос хойш намын боловсон хүчнийг алдагдуулсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.108.41
Dashinchilen shog bolj deeSain hunii neriin gants hudaldaad igej chadsangui
Хариулах