АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампд Ирантай эхлүүлсэн асуудлуу дуусгах тодорхой төлөвлөгөө байхгүй гэж Кёльнийн их сургуулийн профессор Томас Йегер мэдэгджээ. ntv Nachrichten телевизэд ярилцлага өгөх үедээ тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
Энэ нь АНУ-ын эхлүүлсэн цэргийн ажиллагаа эцсийн зорилгодоо хүрч чадах эсэх асуултыг эргэлзээтэй болгож байна гэж тэрбээр хэлжээ.
Үүний өмнө Чикагогийн их сургуулийн профессор Жон Миршмайер мөн Ираны дэглэмийг солих Д.Трампын эхний оролдлого бүтэлгүйтсэн гээд, зорьсондоо хүрэхийн тулд цааш үргэлжүүлэн цохилт өгөх эсэх нь төсөөлснөөс ч илүү том шийдвэр болох тухай байр суурийг илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна