АНУ, Израиль халдан довтолсны улмаар Иран улс Ормузын хоолойг хаахаар заналхийлээд байгаа билээ. Өчигдрөөс тус улсыг Ормузын хооолойд бүрэн хяналтаа тогтоосон талаар мэдээлж эхэлсэн. Ормузын хоолойгоор Ирак, Кувейт, Бахрейн, АНУ-ын ойрын холбоотон Катар, Арабын нэгдсэн Эмират улсууд газрын тосны тээврээ хийдэг юм. Дэлхийн нийт газрын тосны тээврийн 20 хувь нь тус хоолойгоор дамжиж өнгөрдөг, түүний бараг тал нь БНХАУ руу экспортлогддог гэдэг статистик бий. Өөрөөр хэлбэл, хоолойг бүслэн хаах нь БНХАУ-д асар хохиролтой, Тиймээс Бээжин Катараас БНХАУ-ыг зорьж буй газрын тос ачсан хөлөг онгоцууудыг аюулгүй нэвтрүүлэх асуудлаар Ирантай хэлэлцээр хийж эхэлжээ.
БНХАУ нь Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч тул энэ давуу талаа ашиглахаар ийнхүү хэлэлцээр эхлүүлсэн хэмээн Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна