Лиам Нисон: Надад заримдаа “Ирланд руу буцаад том тэрэг барьдаг ч юм бил үү” гэж бодогддог

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

Британийн жүжигчин Уильям Жон “Лиам” Нисоны эшлэлээс хүргэж байна. 

“Вольпийн цом”-ын эзэн, “Шиндлерийн бүртгэл” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, BAFTA-ын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналд нэр дэвшиж байсан тэрээр Британийн эзэнт улсын офицер хэргэмтэй.    

Өөрийгөө царайлаг гэж хэзээ ч бодож байсангүй. Сэтгэл татам гэж хэлбэл харин тийм шүү.


Хүүхдүүд маш хурдан өсдөг. Сайн харж ч амжаагү байтал үүрээ орхиод нисчихнэ. Тиймээс одооноос л үр хүүхэддээ цаг гаргах хэрэгтэй. 

Өөрийгөө толинд хараад “Би ч сайхан храгдаж байна шүү” гэж боддог. Харин зарим үед “Би кино бизнест юугаа хийгээд байгаа юм бэ. Ингэснээс Ирланд руу буцаад том тэрэгний жолооч болох ёстой юм биш үү” гэж бодогдох нь бий.

Аврагч сахиулсан тэнгэр надад тэмдэг харуулсан (Лиам 2001 онд мотоциклтой явж байгаад бугатай мөргөлдөн үхэл амьдралын зааг дээр очиж байсан). Тэгээгүй бол одоо ч мотоцикл унаж, үхэлтэй хөөцөлдсөн хэвээр байх байсан биз.

Ослын гэрэл зураг

Гэрлэлт, гэр бүл хэзээ ч миний амьдралын гол зорилго байгаагүй.

2009 онд ослоор алдах хүртлээ хамт амьдарсан эхнэр Наташа Ричардсоны хамт. Тэд хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Лиам дахиж гэрлээгүй.

Дүр авсныхаа дараа удаан дүн шинжилгээ хийдэггүй. Харин нохой бут шиншилдэг шиг л маш шуурхай ажиллаж эхэлдэг.

Кинонд тоглох нь надад эрч хүч өгдөг.

Лос Анжелесчууд яагаад ч юм бэ, өдөрт хоёр цаг ажиллахад л хангалттай гэж боддог хүмүүс. Үүнээс хэтэрвэл эргэн тойрныхоо бүх хүнийг ухамсартайгаар боож алахаас ч сийхгүй болдог.

Би ирланд хүн болохоор рагу (шарах шүүгээнд жигнэсэн ястай мах)-гүйгээр амьдарч чадахгүй. Миний жорын онцлог нь лууван, сонгино ихтэй хийдэгт оршдог юм. Махны чанараасаа нэг их хамаарахгүйгээр сайхан амттай болдог.

Жүжигчний мэргэжил тогтворгүй байдаг нь надад таалагддаг. Ингэснээр үргэлж формоо барих хэрэгтэй болдог.

Загасчлалын талаар ярихдаа би яг л гаж донтон шиг болчихдог.

Ковбой болохыг үргэлж хүсдэг байсан. Тийм болохоороо л зохиолыг нь уншиж үзэлгүйгээр “Оддын дайн”-ы Квайгон Жинний дүрийг бүтээхээр зөвшөөрсөн юм. Жидай гэдэг чинь “Сансрын ковбойчууд” мөн биз дээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна