Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр үйлдэгдсэн байна. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан аж. Хамгийн ноцтой нь хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Үүнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас болсон явдлын талаар мэдээлэл хийхээр болжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг нэхэн хүргэх болно.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна