Цагдаа нар Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийн гэр, автомашинд нэгжлэг хийжээ

Zuv.mn
1 цаг 0 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатарыг "махны үнэ өссөн"-тэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргаад байгаа.

Үүнтэй зэрэгцэн нийслэлийн хэд хэдэн ажилтныг хуулийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.

Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны орой Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Саранцэцэгийг Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулсан байна.

Ингэхдээ гэр болон автомашинд нь нэгжлэг хийж, нөхрийнх нь гар утсыг хурааж авсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна