О.Цогтгэрэл: УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарт шаардлага тавина

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаад "Бүрэн эрхийн хугацаа нь дууссан, чөлөөлөгдсөн ҮХЦ-ийн дарга, гишүүдийн томилгоог яаралтай хийх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд тавих" шийдвэр гаргажээ. Хэрвээ хүлээж авахгүй бол улс төрийн дараа, дараагийн арга хэмжээ авч, үйл явц өрнөнө гэдгийг мөн илэрхийлэв. 

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр энэ талаар мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна