С.Баяр: Хэлэлцээр амжилттай хийсэн багт баяр хүргэе. Барьцаа аажмаар ахиулаад л байх ёстой

Х.Есү
1 цаг 7 минутын өмнө

Өнөөдөр Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар хэлэлцээр хийж буй Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" группын төлөөлөгчид эхний үр дүндээ хүрч, Оюутолгой ХХК-иас "Рио Тинто"-д төлдөг менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар тохиролцсон. Үүнтэй холбогдуулан С.Баяр өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажим аажмаар ахиулаад л байх ёстой. 

$20 тэрбум өмнийн говьд оруулсан тул Рио Тинто одоо гарна барина гэж айлгахгүй. Одоо зээлийн хүүг бууруулах, эсвэл тэр айлын компанийн 34 хувиас татгалзан тусгай АМНАТ-аар орлуулах алхам хийвэл ч мөнгө улам ихээр л ордог болно" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.215
    40 минутын өмнө

    Хамаг бурууг нь хийчихээд чи одоо худлаа хуцах хэрэггүй.

    Хариулах