Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян улс нь Евразийн Эдийн Засгийн Холбооноос гарах эсэх шийдвэрээ зөвхөн өөрөө л гаргана гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Холбоон дахь статусаа шийдэх үйл явцад хөндлөнгийн нөлөөл орох ёсгүй гэсэн байна.
Армен улс Азербайжанытай хийсэн хилийн мөргөлдөөн, дайны улмаас ОХУ-тай харилцаа муудаж, бодлого нь баруун тийш эргээд буй. Тодруулбал, Армен, Азербайжаны асуудлын үеэр ОХУ-ыг асуудлыг шийдэх талаар хүчин чармайлт гаргаагүй, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын хэмжээнд байгуулсан цэргийн бүтэц нь ажиллаагүй хэмээн буруутгасан юм.
Улмаар Европын удирдагчдыг нутагтаа хүлээн авч, олон улсын уулзалт зохион байгуулсан. Гэхдээ тэрбээр ЕАЗХ болон бусад асуудлаар ОХУ-тай маргалдахыг хүсэхгүй гэдгээ байнга илэрхийлж байгаа бөгөөд өмнөх мэдэгдэлдээ ОХУ-ыг их гүрэн хэмээн нэрлэж, ашиг сонирхлыг нь харгалзаж үзэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна