ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга байсан Владимир Жириновский агсан хэвлэлд нээлттэй, ямар ч сэдвийг голохгүй илэн, далангүй ярьдаг нэгэн байсныг уншигчид гадарлах биз. Түүний “Экспресс газета” сонинд өгсөн ярилцлагадаа эмэгтэйчүүдийн талаар юу гэж ярьсныг хүргэж байна.
Тэрхүү ярилцлагад В.Жириновский сэтгүүлчтэй бүр "буу халж", эсрэг хүйстэн, ижил хүйстэн, хүчирхийлэл, сексийн дур хүсэл гээд чөлөөтэй ярьжээ.
Тэрээр “Бидний амьдралын алдаа, таагүй зүйл бүхэн эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг” хэмээн хүлээн зөвшөөрөөд саяхан нэг биеэ үнэлэгчид их хэмжээний мөнгө алдсан. Хамгийн аюултай алуурчид бол эмэгтэйчүүд шүү дээ. Эрчүүд алаад л болдог. Гэтэл эмэгтэйчүүд “Би түүнийг алаад зогсохгүй цусыг нь ууна” гэдэг. Ийм л зэрлэг балмад байгаа юм шүү дээ” гэжээ.
Ингээд зогссонгүй, кинонд орос маягийн сексийг гаргах нь нийгмийн харилцааг зөв гольдролд оруулахад чухал үүрэгтэй гэж авчээ.
Сэтгүүлч, "Танд секс хийхдээ идэвхитэй байдаг эмэгтэйчүүд таалагдаг ууг идэвхигүй нь таалагддаг уу" гэж асуухад идэвхигүй нь гэж хариулжээ. Түүнийхээр бол орос эмэгтэйчүүд сексийн үед идэвхигүй, аяархан уйлж, “Ингэж яаж болох юм бэ”, “Яах гээд байгаа юм бэ” гэж шивнэж байх ёстой юм байх.
Дараа нь тэрээр хүчирхийлэгчдийн тухай ярьж гарсан бөгөөд бүтэн жил тэвчсэн эр хүн ганц удаа дур хүслээ барьж адаагүйнх нь төлөө таван жил “өгнө” гэдэг шударга бус хэрэг гэж ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.101
Галзуу юмуу хаашаа юм бэ сэтгүүлч ухаантай юм бол уншаа бас судал наад хүн чинь нас бараад удаж бна.
Хариулах