Ж.Ганбаатар: Төр баян байхаараа иргэн баян байдаггүй юм

Х.Есү
1 цаг 6 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Иргэн баян байж улс баян байна. Сүүлийн жилүүдэд төр бүх ачааг өөртөө авч, иргэд бизнес эрхлэгчид рүүгээ чиглэсэн ажлыг маш бага хйисэн. Бизнес эрхлэгч нараа хаяснаас болж эдийн засаг хүндэрч байна.

Хэрэглээний зээлийн эргэн төлөлт бараг 30 хуиар буурсан байна лээ. Иргэд төлж чадахгүй байна л гэсэн үг. Монгол Улсын иргэд зээл авчхаад эргээд төлөх маш өндөр хариуцлагатай байдаг. Гэхдээ өнөөдөр чадамжгүй боломжгүй байгаа учраас ийм нөхцөл байдал үүссэн байна. Төр баян байхаараа иргэн баян байдаггүй юм.

Хотын даргыг чөлөөлсөн асуудал дээр нэгэнт намын шийдвэр гарсан учраас би түүнийг зөв буруу гээд байх шаардлага алга байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна