АН-тай "Хамтарсан Засаг"-ийн сураг...

Zuv.mn
55 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулснаар МАН доторх тэмцэл бараг л шийдэгдэж, хүчний харьцаа нэг талдаа гарсан билээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар албан тушаалаасаа огцорч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт тэргүүтнүүд давуу талтай болсон.

Тодруулбал, ялагдсан талд одоо намын Их хурлаар Н.Учралд өгсөн саналаараа барьцаалж байж Засагт оруулсан таван сайд нь л түшиг болж үлдэж буй. Гэвч НЗД-ыг огцруулах ажиллагаа дуусахтай зэрэгцэн гарсан “Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн тал одоо АН-тай нийлж Н.Учралын Засгийн газрыг унагана” гэсэн шуумыг дарахуйц “Н.Учрал Д.Амарбаясгалангийн талын таван сайдыг танхимаасаа түлхээд АН-ыг засагт урина” гэсэн яриа чанга сонсогдож эхэллээ.

42 гишүүнтэй Ардчилсан нам үнэндээ энэ парламентын үед МАН-ын Засгийн газрыг хүссэн үедээ унагаж байгаа. Одоогоор хоёр ч Засгийн газрын бодийг хөтөлчихөөд буй тэдэнд дахин нэг Засгийг, тэр тусмаа намын дарга тэргүүлсэн үед нь унагах нь 2027, 2028 оны дараалсан сонгуульд ялах том түлхүүр болох нь дамжиггүй.

Гэвч, МАН-ын ялагч тал руу ханарсан “бөлдөгтэй” гишүүд нь жин дарж, удахгүй дахин нэг Хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлал өндөр гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулагдвал Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан, Ж.Алдаржавхлан тэргүүтэй таван сайд засгаас гарч, Н.Учрал, түүний цаана байгаа Ерөнхийлөгч, нөгөө талд АН-ын ЕНБД С.Баярцогт нар ялалтаа бүрэн утгаар нь тунхаглаж, МАН дахь эрх мэдлийн төвлөрөл монголчуудын санаа зовох асуудал болж хувирах юм.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.70
    21 минутын өмнө

    Учрал Бямбацогт Б.Энхбаяр Хүрэлсүх Занданшатар гэсэн дүлзэнгүшдийг устгах нь зөв.

    Хариулах
    • 172.56.17.83
      29 минутын өмнө

      Ховдогууд .. цадна ханана гэж байхгүй.. шал худлаа эх орон ард түмэн гэж ярина.. бузарууд..