УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Т.Доржхандын төрсөн ах нь Төмрийн заводыг булааж авсан" гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан тухай асуултад "Би ямар ч мэдээлэлгүй байна. Надтай холбоо хамааралтай ямар ч бизнесийн асуудал хөндөгдөж байгаагүй. хөндөгдөхгүй. Яг одоогийн байдлаар би Засгийн газарт ажилладаг. Цалингаа аваад явдаг, хэнд ч нөлөөлдөггүй. Худлаа ярьж, хулгаа хийсэн түүх байхгүй" гэж хариулав.
УИХ Нийслэлийн төсвөөр Нийтийн сонсгол хийхээр яригдаж байгаа талаар "Парламентын засаглалтай улсад нийтийн сонсгол сайн хийх хэрэгтэй. Өмнөх Парламентын үед би Хөгжлийн банкны сонсголыг санаачилж, ахалж ажиллаж байсан. Улсын төсвийг Парламент дээр нээлттэй хэлэлцдэг. Нийслэл бас тийм болох хэрэгтэй" гэлээ.
Харин хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан тухайд "Х.Нямбаатар хэрүүл л хийгээд байдаг болохоос ажлаа хийсэн, төслүүдээ урагшлуулсан. Заавал хэрэгжүүлэх шаардлагагүй Туулын хурдны зам зэрэг төслийг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн тал бий. Мөн Парламент руугаа дайрсан. Тиймээс дээд шатны алан тушаалтныхаа шийдвэрт итгэлтай хандах ёстой болов уу" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна