​Ж.Сандагсүрэн: Хотын даргад дэвшүүлэх хүнийг сонгон шалгаруулах журмаа эргэж хармаар юм байна гэж ЕНБД-д хэлсэн

Zuv.mn
57 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэннгээс НЗД-ын албан тушаалд яригдсан талаар нь тодрууллаа. 

Тэрбээр "Миний нэр яригдаж байсан нь үнэн. Энэ асуудлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дуудаж уулзсан. Өөрийн чинь нэр Удирдах зөвлөл дээр нэлээд яригдаж байгаад эцсийн шатанд хасагдсан. Та үүнд ямар бодолтой байна вэ гэдэг байдлаар асуусан. Би ний нуугүй л хэлсэн. Ер нь Нийслэлийн Засаг даргыг тодруулдаг энэ шалгуур үзүүлэлт, арга биш байна, эргэж харах ёстой юм байна гэдгийг л хэлсэн. 

Ер нь үеийн үед НИТХ өөрсдөө даргаа санал болгож ирсэн. Энэ уламжлал сүүлийн үед алдагдчихсан. УИХ-ын гишүүн, сайд дарга нар суудлаасаа буугаад Нийслэлийн Засаг дарга болж ирдэг. Тэдэнд бол илүү хийж чадна гэж санагдаж байна шүү дээ. Гэхдээ яг ирээд сайнаа үзэхгүй шүү дээ. Тэгээд би ер нь наад намын чинь сонгон шалгаруулах журам энэ, тэр нь эргэж харахгүй бол болохгүй юм байна гэдгийг л хэлсэн" гэж хариуллаа.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна