"Оюутолгой"-н зээлийн хүү болон менежментийг сайжруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани хоорондын хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
Тэрбээр "Рио Тинтотой хийж буй хэлэлцээр үргэлжилнэ. Манай ажлын хэсгийн зүгээс маш хатуу шаардлага тавьж байгаа. Одоо дөрөв дэх уулзалт маань болж байна. Асуудлыг шуурхай шийдэхгүй бол дараачийн хэлэлцээр байхгүй шүү гэдэг зарчмын шаардлага тавьж байгаа. Бидэнд итгэж найдаж байгаа олон түмэндээ сайн мэдээ дуулгахыг хичээх болно.
Менежментийг зардлыг тодорхой хэмжээгээр буулгах удирдамжийг Засгийн газрын зүгээс өгсөн байгаа. Манай улс хэлэлцээр хийж байгаа учраас хэлэлцээрийн агуулга, стратегийг нууцалдаг учраас тодорхой хэлэх боломжгүй. Бидний хувьд аль болох хурдан хугацаанд шийдэх зорилготой байна. Ногдол ашгийг 2030-д он хүртэл авахааргүй байгаа. Бид бүхний зүгээс ингэж байж чадахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.69
Chuluug chuluu diildeggui chuluug us diildeg gej Ug bi dan gants hatuu shaardlagaar ur dund hureh uu?
Хариулах66.181.171.252
За хичээж үзээрэй, хэдэн үедээ яригдана шүү, бүлтийсэн 3.5 сая хүний 7 сая нүд хараад, найдаад байна шүү.
Хариулах