Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Zuv.mn
52 минутын өмнө

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.

Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана.

  • БӨҮР 
  • Говь-2 орчим
  • Вива сити
  • Шинэ Яармаг хороолол
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 
  • Нийслэлийн захиргааны “Хангарьд” ордон орчим
  • Ирээдүй хороолол
  • БҮК орчим
  • Төв цэнгэлдэх хүрээлэн 
  • Хүннү 2222 хороолол
  • Рапид хороолол 
  • 120 мянгат
  • Зайсан орчим
  • 19 дүгээр хороолол орчим
  • Туулын хөвөө орчим
  • Арьс ширний үйлдвэрийн район орчим


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.246
    32 минутын өмнө

    Хүйтэн паар зогссон халуун ус бхгүй чанга 9999.нэг мөр сайн хийж болох уу.жил бүр яг өдийд биш, зун 6р сарын 15наас засвар хийж болохгүй юу бүгд айл зуслан лагерт хөдөө явчихдаг

    Хариулах