Э.Бат-Амгалан: Гадаа жагсаж байгаа хүмүүсийг ямар шаардлага тавиад байгааг ойлгохгүй байгаа

Х.Есү
1 цаг 7 минутын өмнө

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Улс төрийн өнгө чанартай гүтгэлэг л явж байгаа. Дүүгээ яагаад зугтаасныг мэдэхгүй байна. Дүүтэйгээ холбоо бариагүй байна. 45 хүрсэн дүүгээ байтугай хүүхдүүдээ ч мэдэхэд хэцүү шүү дээ.

Гадаа жагсаж байгаа хүмүүсийг үнэндээ ямар шаардлага тавиад байгааг би ойлгохгүй байгаа. Хаанаас 70 тэрбум төгрөг гаргаад ирсэн юм. Эхлээд гарч ирэхдээ 30 байсан, дараа нь 60,70 гээд нэмэгдсэн. Юу надаас нэхээд байгаа юм. Хэрвээ би тэр үйлдвэрийг барихад оролцсон үүсгэн байгууласан, гар хөлийн үсэг зурсан бол ярьж болж байна. Би маш олон удаа тайлбар өгсөн. Дүүгээ би өдөр болгон хаана юу хийж явааг нь мэдэх боломжгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    23 минутын өмнө

    ZAIL MUU NUZAR AVILGACHIN MIN

    Хариулах