Хамгаалалтгүй хавьталд орсон бол БЗХӨ тусахаас сэргийлэх арга

2017/01/20
БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл. Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.

Эрэгтэйчүүд

Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү. БЗХӨ өвчин нь нууц үе харьцангуй удаан байдаг болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орсны дараа наад зах нь 5 хоногийн дараанаас шинжилгээ өгвөл бодит хариу гарна гэдгийг мартуузай.

Эмэгтэйчүүд

Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг сугалж аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.БЗХӨ өвчин нь нууц үе харьцангуй удаан байдаг болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орсны дараа наад зах нь 5 хоногийн дараанаас шинжилгээ өгвөл бодит хариу гарна гэдгийг мартуузай.

Энэ арга нь тун арга барсан үед хийхэд зохистой зүйл гэдгийг мартуузай. Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, ДОХ, хомхой, микоплазмоз, хламидиоз г.м. БЗХӨ – өөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдгийг дахин сануулъя.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна