Өнөөдрөөс архи согтууруулах ундааны хориг тавигдлаа

2017/01/21
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд энэ сарын 16-нд таван иргэн шингэн зүйлд хордож нас барсантай холбогдуулан 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Уг хориг дуусч өнөөдрөөс архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүд хэвийн ажиллаж эхэллээ.

Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойших хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл гараагүй тул цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

ориг тавьсан гурван өдөр Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт 36 хувиар буурсан бол согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил хоёр дахин буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна