"Эвтэй тав" С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө

2017/01/23
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн  сунгаа  шувтрах  шатандаа оржээ. Тэд  21 аймгаар явж, намынхаа хэтийн зорилго,  намын даргад нэр дэвшигчийн хувиар өөрсдийн мөрийн хөтөлбөрөө  танилцуулаад ирсэн.

Тэд өнөөдөр Ардчиллын дууч “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх аж. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нар оролцож үг хэлнэ.

Хонхны дуугаар ард түмнээ сэрээж Ардчилсан нийгмийг бүтээхийн төлөө өөрийн зүрх сэтгэлээ зориулж чадсан С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар   бүтээж байжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна