УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр аавыгаа сайдын албан тушаал хашиж байх үед “Эрдэнэт” үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлэх нэрээр их хэмжээний шахаа хийсэн гэх мэдээллийг УИХ-ын өгсөн С.Эрдэнэ хийгээд байгаа.
С.Эрдэнийн ярьсан зүйл үндэслэлтэй эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Баримттай нь гаргаж ирвэл тэр үед тайлбар хийнэ. Аль давангарын юм яриад байгаа юм бишүү" гэсэн юм.
Харин өнөөдрөөс Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн гэх баримт ил болов.Энэхүү баримтаар Н.Анхбаяр нь 2004 онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед гэрээг байгуулсан байх бөгөөд 2006 онд түүнийг УИХ-ын дарга байх үед батлагджээ. Мөн энэ гэрээнүүдийн тус бүрийн үнийн дүнг нэгтгэвэл, нийт 760 сая 400 мянган ам.доллар болж байгаа юм.
Түүнийг энэ талаар ямар тайлбар хэлэх нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна