АН-ын даргаар сонгох хүнд Д.Эрдэнэбат тэнцжээ

2017/01/24
 

Өдрийн сонины өнөөдрийн дугаарт АН-ын даргаар ямар хүнийг сонгох талаарх судалгааг нийтэлжээ. Ардчилсан намын 1200 гишүүний дунд хийсэн уг судалгаагаар АН-ын даргад “АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах, АН-ыг амжилтад хүргэж чадах туршлагатай, намын амьдралыг мэддэг, үргэлж ялалт байгуулдаг, хийсэн олон ажилтай, зангарагтай, шударга, зарчимч, гишүүдийнхээ үгийг сонсдог, нэр цэвэр” гэсэн сонголтууд хамгийн өндөр хувийн санал авсан байгаа юм. Эдгээр тодорхойлолтод яг цав тохирч байгаа нэг нэр дэвшигч байгаа нь Д.Эрдэнэбат болж таарлаа.

Тэрбээр АН-ыг УИХ-д 9 гишүүнтэй, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд байгаа өнөө үед сөрөг хүчин шиг харагдуулж байгаа ганц хүн нь. АН-ынхан Ерөнхий сайдаас асуулт асуух ёстой үед хэн ч ирээгүй байхад нь ганцаараа ирчихсэн эрх баригчдыг эвгүй байдалд оруулж байсан ганц дайчин бол яах аргагүй Д.Эрдэнэбат.

Амжилтад хүргэж чадах туршлагатай юу гэвэл тийм гэнэ. Өнгөрсөн хугацаанд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эх орноо хөндлөн гулд туулж, намын гишүүдийнхээ ажил, амьдралтай танилцсан хүн нь бас л Д.Эрдэнэбат. Тэрбээр УИХ-ын гишүүн болчихлоо гээд орон нутагт ажиллахаа, намын анхан шатны үүрийнхэнтэй ажиллахаа улам бэхжүүлсэн үү, гэхээс хаяагүй хүн.

Үргэлж ялалт байгуулдаг гэдэг нь ч үнэн. 2008 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авч намын амьдралыг дунд нь орж мэдрэн, 2012 оны ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. За тэгээд “Зангарагтай, шударга, зарчимч, нэр цэвэр” гэх тодорхойлолтууд Д.Эрдэнэбатыг л нэрлээд байгаа бололтой юм.  АН-ын гишүүд зөв хүнийг дэмжихээ илэрхийлжээ.

Н.Гэрэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна