​С.Эрдэнэ өрсөлдөгч дөрвөө халуун тогооны хоолоор дайлжээ

2017/02/06
АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан С.Эрдэнэ өнөөдөр Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзан, халуун тогооны хоолоор дайлсан байна.

Энэ үеэр, АН-ын даргын сонгууль будлиантай болсон гэх мэдээллийг нийтэд түгээгээд байсан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар С.Эрдэнийн ялалтыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд хариуд нь С.Эрдэнэ хамт өрсөлдсөн дөрөвтөө “Эвтэй дөрвөн амьтан” бүхий дурсгалын зүйл гардуулсан байна. 









Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна