Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

2017/02/10
УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2017.02.10/  хаалтаа хийнэ.УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг. Шинэ парламент намрын чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр жагсаалтыг баталсан. Тухайлбал

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;
Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Сонгуулийн тухай хуулийн төсөл; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Ач санах тухай хуулийн төсөл;
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна