АН-ын их хурлаар намын дарга С.Эрдэнийг батламжиллаа

2017/02/12
 АН-ын VII их хурал өнөөдөр “UB Palace”-ийн их танхимд эхэллээ. Энэ удаагийн намын их хуралд санал өгөх эрхтэй 2854 гишүүн оролцож байгаагийн олонхыг 40-өөс дээш насныхан эзэлж байгаа аж.

Их хурлыг АН-ын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан ахалж, намын дүрмийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан намын их хурлын төлөөлөгч Ц.Эрдэнэболд нар хуралдааныг удирдаж байна.

Энэ удаагийн их хурлаар намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжлах, Ардчилсан намын үндсэн дүрмийг хэлэлцэх юм.
 Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна