Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очсон нийслэлийн иргэн ууланд очиж зураг авахаар яваад осгож амиа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар /сумын төвөөс 2 км-т / Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу зураг авна гэж яваад эргэж ирээгүй байна.
Энэ тухай дуудлага маргааш өдөр нь 00:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас осгож нас барсан байхад нь олсон байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна