Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

2017/02/13

Ардчилсан намын VII их хурлаар намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталсан. Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болгов. Ингэснээр өмнөх Үндэсний зөвлөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй боллоо.

Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Үндэсний бодлогын хороогоор томилохоор болжээ. Гэхдээ өчигдрийн хуралдааны төгсгөлд Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. АН-ын генсект Г.Байгальмаа, О.Магнай нарын нэр яригдаж байсан ч  түүнийг ийнхүү үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна