Грэмми-н шилдэг шагналуудыг Адель "хамжээ"

2017/02/13
 Америкийн үндэсний дуу бичлэг, урлагийн академийн 59 дэх удаагийн "Грэмми"-гийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо боллоо. Энэ жил нийтдээ 84 номинацид шилгүүдийг тодруулсан бөгөөд Америкийн CBS сувгаар шууд дамжуулж, алдарт жүжигчин Жэймс Корден хөтөлжээ.

Жилд ганцхан удаа болдог энэхүү хөгжмийн наадмын шилдэг шагналуудыг дуучин Адель хамсан гэхэд болно. Оны шилдэг цомгоор Адель-25, оны шилдэг дуу бичлэгээр Hello, оны шилдэг дуугаар мөн л алдарт дуучны Hello дууг шалгарсан байна. Тэрбээр тайзнаа саяхан таалал төгссөн алдарт дуучин Жорж Майклд хүндэтгэл үзүүлж, түүний Fastlove дууг дуулсан юм.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна