Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаагийн шинэ тохиолдол 15 настай хүүхдээс илэрчээ. Анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд энэ өвчний вирусээр өвчлөөд байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга, их эмч Ж.Даваалхам “ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эрсдэл байгаа учир хүүхдүүд халдвар аваад байгаа юм.
15 настай хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь ДОХ хэнийг ч ялгахгүй гэдгийг харуулж байна. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм. Манайд илэрч байгаа ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа” хэмээн дээрх мэдээллийг баталжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна