С.Эрдэнэтуул 1000 гаруй ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа

17 цаг 55 минутын өмнө
НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23, 28-р хорооныхоо нийт 500 гаруй ахмадад “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийг угтан хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.



Тэрбээр дүүргийнхээ ахмад буурлуудад хандаж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлээд, сар шинэдээ сайхан шинэлж,  эрүүл саруул урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.



 Харин Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид сэтгэл зүтгэл, идэвхи санаачлага гарган иргэд рүү чиглэсэн олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж буй С.Эрдэнэтуулд талархал илэрхийлж байлаа.
Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна