Жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж уужээ

2017/03/14
 “Эрдэнэс Тавантолгойн”-н нүүрсний тээвэрлэлтийг хийдэг “Монфорт” компанийн зургаан жолооч Тавантолгойн ордоос 90 км-ын зайд байрлах цайны газарт хооллохдоо согтууруулах ундааны төрлийн зүйлс ууж гурав нь амиа алдан гурав нь эмнэлэгт хүргэгдсэн хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан.

Тэднийг ямар төрлийн зүйлээс хордсон талаарх эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч албаныхны өгч буй мэдээллээр жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж уусан нь тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар эмнэлэгт хүргэгдсэн гурван хүнд гемодиализ, хор тайлах, зүрх судас дэмжих эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. Ноцтой хэрэг гарсантай холбогдуулан Өмнөговь аймагт халдвар эсэргүүцэх арга хэмжээ авч, үл мэдэгдэх шингэнийг өөр хүмүүс хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор ажиллаж байна.

Жолооч нарын уусан гэх шингэнийг ямар зориулалтаар хэрэглэдэг, ямар шингэн болохыг мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага шалгаж тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна