Өдөр сэргэлэн байх нь өглөөний зуршилтай нягт холбоотой

2017/03/15
Эрдэмтдийн судалгаагаар хүн өдөр хэр зэрэг сэргэг байх нь өглөөний зуршилтай салшгүй холбоотой байдаг нь тогтоогджээ. Хүний биед байдаг нойрсох горим нь өөдрөг сэтгэлтэй болох, анхаарлыг төвөрүүлэхэд чухал нөлөөтэй байдаг гэнэ. Тиймээс орой унтахын өмнө утас ашиглахгүйгээр өнгөрсөн өдрийнхөө сэтгэл хөдлөл, үйл явдлыг тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн өдөр нь сэтгэл санаа сэргэг, эерэг сэдгэл хөдлөлөөр цэнэглэгддэг байна.

Мөн илүүдэл мэдээллээс ангижрах нэг чухал элемент бол бясалгал бөгөөд энэ нь стрессээ тайлж тайвширахад тусалдаг байна. Өглөө сэрэхдээ тухайн өдөр юу хийх төлөвлөгөөгөө тархиндаа боловсруулж, хөнгөн хоол идэж, тогтмол цагт унтаж, мөн тогтмол цагт босох хэрэгтэй аж.
Э.Сугар 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна