Залуу малчдаа дэмжих аян Баянхонгор аймагт үргэлжилж байна

2017/03/15
УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, Д.Гантулгын санаачилгаар “Залуу малчдыг дэмжих аян” эхэлсэн. Тус аяныг зохион байгуулагчид Баянхонгор аймагт  өнөөдөр /2017.03.15/  ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай өдрийн 11:00 цагт уулзаж Манлайллын ур чадвар сэдэвт лекцийг тавьсан бол 13:00 цагт ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудад “Мэргэжил сонголт, Ажлын гараа лекцийг тавьж 15:00 цагаас “Залуу уяачдын чуулган”-д оролцох юм байна.

Аяны хүрээнд Монгол поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг “Монгол минь” аялан тоглолтоо Баянхонгорчуудад толилуулах ба Тоглолтын орлогоор Баянхонгор аймгийн нэг залуу малчин айлыг сонгон, 50 эм төлөг авч өгч, малжуулах юм байна.



 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна