Та бидний өдөр тутмын хоол хvнс гоо сайханд шууд нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан байхын хамгийн анхны алхам бол хоол хvнсээ зөв тохируулах явдал юм.
Манайхан эрс тэс уур амьсгалтай нөхцөлд илчлэг ихтэй, ялангуяа өвлийн улиралд мах ихээр идэх хэрэгтэй гэцгээдэг нь маш буруу бөгөөд ямар ч цаг улиралд мах голдуу нэг төрлийн хоол хэрэглэх нь гоо сайхан байх нь байтугай эрvvл аж төрөх vндсийг ч устгадаг. Тэгвэл хvн гоо сайхан, эрvvл байхын тулд хэрхэн хооллох ёстой вэ?
1. Өдөр тутмын хоол хvнсэндээ ногоо, жимс, жимсгэнийг ямар нэгэн байдлаар заавал оруул. Ногоо, жимс нь хvний биеийг цэвэршvvлж, сэтгэл санааг өөдрөг болгодог. Тодруулбал, улаан өнгийн хvнс буюу улаан лооль, чинжvv, лууван нь гемоглобиныг нэмэгдvvлж, цус багадалтаас сэргийлдэг бол ногоон өнгийн хvнс буюу өргөст хэмх, вандуй, киви, навч, шанцай, яншуй зэрэг нь өвчин эсэргvvцэх чадварыг дээшлvvлдэг.
Тэгвэл шар болон шаргал өнгийн хvнс буюу жvрж, нимбэг, өндөгний шар, гадил, эрдэнэ шиш нь махбодийг эрт хөгшрөлтөөс хамгаалдаг байна. Тэгэхээр эдгээр хvнсийг хэрэглэхгvйгээр гоо сайхны тухай ярихын ч хэрэггvй байгаа биз.
2. Max, өөх ихтэй хоолыг заавал байцаатай хамт идэх. Байцаа ус ихтэй ногоо учраас мах, өөхийг задалж биеэс гадагшлах ёстой зvйлсийг хурдан хөөж, хорт чанарыг уусгахад тустай.
3. Хоолыг дахиж олдохгvй юм шиг их хэмжээгээр идэхгvй байх. Аль болох ойр ойрхон бага багаар хоолло. Өдөрт таваас зургаан удаа хооллох нь өвлийн хvйтэн цогт бие махбодийг энергээр сэлбэж байдаг. Ингэхдээ тогтмол цагт хооллож хэвшвэл бодисын солилцоо хэвийн явагддаг. Бодисын солилцоо хэвийн явагдана гэдэг нь хvн эрvvл, дээр нь гоо сайхан байх нөхцөл болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна