​21-р зууны эмэгтэй ямар байх ёстой вэ?

2017/03/16
Хүн төрөлхтөн эхийн эрхт ёсыг халж, эцгийн эрхт ёс ноёрхдог болсон цагаас хойш эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярих болсон. Зуун зууныг дамжин эмэгтэйчүүд нийгэмд ямар нэгэн байдлаар үүргээ гүйцэтгэсээр ирсэн хэдий ч тэр бүр алдар нэр нь цойлж мандаж байсан жишээ ховор. Харин даяарчлагдаж байгаа 21-р зуунд эмэгтэй, эрэгтэй хүмүүс эрх тэгш эрхтэй болсноор хүчирхэг эмэгтэйчүүд олонтаа харагдах болсон. Тэгвэл 21-р зууны эмэгтэй хүн гэж хэн бэ? ямар байх ёстой вэ гэдгийг танд хүргэхээр бэлтгэлээ. 

1.    Тодорхой хэмжээний феминист үзэлтэй, өөрийнхөө эрх ашгийн төлөө үг дуугарч чаддаг нэгэн. 



2.    Заавал эр хүний тусламжгүйгээр өөрөө мэдээд асуудлыг зохичуулчихдаг биеэ даасан хүчирхэг бүсгүй. 



3.    “Салхи хаашаа би тийшээ” гэсэн бодлоор ямар ч зорилгогүй, урсгалаараа амьдардаг эмэгтэй энэ зуунд бусдын хөлд чирэгдэнэ. Амьдралынхаа хором мөч бүрийг ямар нэг юманд тэмүүлж амьдардаг, өглөө бүр сэрэхдээ бодолдоо  хүслээ тээж сэрдэг эмэгтэйчүүд энэ эринд тэргүүлнэ. 



4.    Маргалдахдаа хүртэл шалдар булдар зовлон тоочиж өөрийнхөө үнэ хүндийг унагахын оронд гарцаагүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй баримт өгүүлж эсрэг талаа ялж чаддаг. 



5.    Мөнгөө олдсоны хэрээр үрэлгүй жаахан ч болов хэсгийг нь “үржих хөрөнгө” болгодог нэгэн. 



6.    Эрүүл холлох ухааныг эзэмшсэн, хортой зүйлсээс зоригтойгоор татгалзаж, өөрөөсөө тусгаарлаж чаддаг сэтгэлзүйн хувьд дархлаатай эмэгтэй. 



7.    Өөрийнхөө юунд хамгийн авъяастай, яадвартай гэдгээ мэдэж түүнийгээ ашиглан амжилт олдог эмэгтэй. 



8.    Үнэ цэнэтэй байх хамгийн чухал гэдгийг мэддэг. 



9.    Сээтэгнэх урлагт их бага хэмжээгээр суралцсан, амьдралдаа ашиглаж чаддаг эмэгтэй.



10.    “Гоо сайхан дэлхийн аварна” хэмээх үгийн мөн чанар өөрчлөгдөөд хэдийнээ 10 гаруй жилийг ардаа орхижээ. 21-р зууны эмэгтэй гоо сайхнаараа ч тэр люун ухаанаараа ч тэр дэлхийг аварч чадах юм. 


 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна