Өнөөдөр болох үйл явдлууд

2017/03/17
Өнөөдөр болох үйл явдлын хураангуй мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

-Телевизүүдийн чуулган өнөөдөр 9:00 цагаас Туушин Бест Вестерн зочид буудалд болно.

-“Ажилсаг Монгол- Хөгжлийн үндэс” нэртэй Герман төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулган Төрийн Ордны хурлын их танхимд болно. Монгол-Германы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээн дэх ХБНГУ-аас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний айлчлалтай уялдуулан УИХ-ийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д. Тэрбишдагвын санаачлагаар зохион байгуулж байна.

10.00 цагт

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт

MN-Мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.

12.30 цагт

MN-Мэдээллийн төвд Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын урамшуулалтайгаар худалдах зорилготой Монголын анхны худалдааны www.XOOXMONGOL.MN сайтын нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.

15.00 цагт

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс байнгын визгүй зорчигчдын хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг гол визний журмын талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 давхарт хурлын зааланд мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна