Facebook аппликэйшн хэрэглэгчдийн тоо 200 сая давжээ

2017/03/17

Ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан Facebook компани хоёр жилийн өмнө Lite аппликэйшнийг танилцуулж байсан билээ. Тус аппликэйшн нь утсанд бага хэмжээг эзлэх ба 2G сүлжээнд хангалттай хурдан ажиллах боломжтой юм. Сүлжээний 3G болон 4G хүртэлх хөгжил болоод шинэ ухаалаг гар утаснууд гарсаар байгааг үл харгалзан Facebook Lite аппликэйшний нэр хүнд улам өссөөр байна. Facebook компаний тэргүүн Марк Цукерберг Facebook аппликэйшн хэрэглэгчдийн тоо 200 саяас давлаа хэмээн мэдэгджээ. Нэмж хэлэхэд сүүлийн нэг жилийн дотор уг апп-г хэрэглэгчдийн тоо урдны жилээсээ хоёр дахин илүү өсчээ. 

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна