Зодог тайлсан Д.Цэрэнхандад асашёорү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлжээ

2017/03/17
Жүдо бөхийн түүхэнд тодоос тод дуурсагдах мөрөө үлдээсэн Ц.Цэрэнханд их спортоос зодог тайллаа. Түүнд хүндэтгэл үзүүлэх халз барилдаан өчигдөр АСА циркэд болсон юм. Харин түүнд Японы мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлж, хувийн зүгээс сэтгэлийн хандив өргөжээ.



Доржготовын Цэрэнханд Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат. Жүдо бөхийн ялангуяа эмэгтэйчүүдийн амжилтын түүхийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. 2011 оны Парисын дэлхийн аваргын дараанаас их спортоосоо хөндийрсэн тэрбээр 2015 оны улсын аваргын татамид эргэн ирж 38 насандаа дахин аварга болж байсан түүхтэй.

Түүний амжилтаас

-Бээжин 2008 олимпийн наадмын 5-р байр
-Багийн ДАШТ-ний мөнгө
-Самбо бөхийн дэлхийн аваргын хошой аварга
-Азийн наадмын хошой мөнгө
-Азийн аваргын мөнгө хүрэл
-Монгол Улсын 15 удаагийн аварга



Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна