Хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг хийнэ

2017/03/17
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор өрхийн эмч нарт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулжээ.

Өрхийн эмч нар уг арга зүйд суралцсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатны тусламж, үйлчилгээ сайжирна гэж үзэж байгаа аж.

Сургалтад хамрагдсан өрхийн эмч нар дэлхий нийтэд ашигладаг TQ аргаар нийслэлийн зургаан дүүргийн тав хүртэлх насны 10 мянга орчим хүүхдэд үзлэг хийхээр болсон байна. Үзлэг энэ сарын 22-24-ны өдрүүдэд сонгогдсон өрхийн эмнэлгүүдэд болох аж.

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой болох нь судалгаагаар тогтоогджээ.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна