Төрийн соёрхолт Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай нийлсэн гэв үү?

2017/03/21
Монгол түмний хайр төрийн хүндлэлийг хүртсэн залуу уран бүтээлч МУГЖ дуучин Г.Ариунбаатар хувийн амьдралын хувьд азгүй ч гэмээр намтартай нэгэн. Тэрбээр өдгөө гурав дахь амьдралаа зохиогоод байгаа гэнэ.

Түүний анхны сонголт эгчмэд бүсгүй байсан бол сүүлийнх нь сонголт гурван охины ээж жүжигчин Б.Баярмаа гэх. "Ийм нэгэн дурлал", "Мойлхон", "Хуримын сюрприз",  "Миний хайр" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон эгэл даруухан жүжигчнийг монголчууд андахгүй таньдаг  болсон.

Тэрбээр Ариунболд гэх үе тэнгийн залуутай гэр бүл болж гурван охины ээж болсон юм.  Тэднийг салж сарнисан тухай мэдээлэл цацагдаагүй ч Б.Баярмаа авьяаслаг дуучин залуугийн хүүхдийг нь хүртэл төрүүлсэн талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Өдгөө тэднийг хамтдаа амьдарч байгааг ойр тойрныхон нь батлан ярьцгаах болжээ.





Б.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна