Дэлхий даяар жил бүрийн гурван сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-г уламжлал болгон тэмдэглээд 18 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Монголын соёл яруу найргийн академи дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулын олон ажил хийдэг. Үүний нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан. Мөн яруу найргийн өдрийг угтаж жил бүрийн гуравдугаар сард зохиолч, яруу найрагчдын дунд Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд авиралт хийх болжээ.
Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн яруу найргийн өдрийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс
www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ 11.00 цагт БСШУСЯ-ны 401 /Б/ зааланд болно. Мөн түүнчлэн Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан анх удаа гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийг бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Энэхүү үйл ажиллагаанд монголын үе үеийн 21 яруу найрагчдын эх нутгийн тухай шүлгүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчдын хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. “Яруу найрагт гэрэл зураг” үзэсгэлэн 13.00 цагт Театрын музейд болно.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна