Хаврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ

2017/03/29
УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 05-нд хаврын чуулганыг нээдэг билээ. 

Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ хамгийн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батална. Засгийн газрын хувьд 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Ингэхдээ орлого нэмэгдүүлэх, төсвийг тогтворжуулах зорилгоор зургаан төрлийн татварыг нэмэх, мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаас гадна Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох, зарим зардал шаардсан хуулийн төслийн үйлчлэх хугацааг зогсоох зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн.

Эдгээрийг нэг бүрчлэн УИХ батлах уу, аль эсвэл зарим нэг өөрчлөлт оруулж, өөр даалгавар Засгийн газарт өгөх үү гэдэг нь тодорхойгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна