МАН-ын гишүүн Б.Амарсанаа тэтгэврийн насны талаар, “Тэтгэврийн нас өндөр боллоо гэж гонгиносон хүмүүст хэлэхэд тэнгэрт одсон хойно чинь ч тэтгэвэр чинь бусад хүнийг тэжээж байдаг юм гэе” байр сууриа илэрхийлсэн нь цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
Түүнчлэн тэрбээр, ""Тэтгэвэрийн нас 10-аад жилийн дараанаас хэрэгжинэ. Мань мэтийн насны хүмүүст хамаарна гэсэн үг. Ажлаа хийгээд хамт олонтойгоо явж байгаад л үхнэ биз юунд харамсаж гонгинох вэ? Гэрт буг болж сууснаас хойч үедээ мэдэх чадахаа заагаад л явсан нь дээр ш дээ. Би лав ингэж л боддог. Ямар тэтгэвэр авах гэж урт наслаж байгаа биш дээ" хэмээн нэмэлт тайлбар бичсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлэх шалтгаан болсон бололтой.
Ингээд зогсохгүй түүний дээрх байр суурийг нь шүүмжилсэн нэгэн иргэнийг тэрбээр бүдүүлэг үгээр дайрч, “алалцвал алалцая, үзвэл үзэе” хэмээн сүрдүүлээд авчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна