​С.Зориг агсны амьд сэрүүндээ өгч байсан ховор ярилцлага

2017/04/22
Сэтгүүлч Б.Оюунчимэг Ардчиллын алтан хараацай С.Зориг агсантай амьд сэрүүнд нь ярилцаж байсан нэгэн ховор ярилцлагаа цахим орчинд байршуулжээ. Тэрбээр ярилцлагынхаа тайлбарт, Зориггүй 19 жил өнгөрчээ. Би түүнтэй 1990, 1991 онуудад тус бүр нь нэг цагийн хугацаатай ярилцлага хийж байлаа. Нэвтрүүлгээ “Уулзах цаг” гэж нэрлэж байсан юм. Олон жил найз нөхөд явсандаа ч тэр үү асуулт тавихдаа хэд хэдэн удаа “чи” гээд хэлчихсэн байснаас болж “банга” хүртэж л байлаа. Ярилцлага өгч байх энэ үед тэр дөнгөж 27 хүрээд байв. Бичлэгийн дүрс хуучирч мууджээ. Харин түүний үзэл бодол шинэ хэвээрээ” хэмээн бичсэн байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна