Өнгөрсөн жилийн өдийд МАХН-ын гишүүнчлэлээс одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар татгалзан МАН-д элсэж байсан билээ. Тэгвэл МАН-ын нэр бүхий таваас зургаан гишүүн МАХН-д элсэхээр ярилцаж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ам нээжээ.
Тэрбээр энэ талаар News.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан гэж хэлсэн шүү. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй. Та нар харин цагаас нь өмнө юм мэдэх гээд зарим зүйлийг хурданд нь оруулах гээд байх юм.
Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй” хэмээжээ.
О.Баасанхүү гишүүний тухайд МАН-ын хэн, хэн гэдэг гишүүд МАХН-д элсэх гэж байгаа талаар яриагүй байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна